Үрийн хүсэл-6
Үрийн хүсэл-6
Алив бүхэн үртэй байдаг, үр бүхэн мөртэй байдаг. Чи өөрөө хичнээн нас явж өтөл болсон ч эцэг эхийнхэээ үр л байна.
Үр гэдэг эцэг эх гарвалуудынхаа амин чанарын хэлхээс, ирээдүй хойчийн холбоос. Тиймээс үр амьдрах чанарт бодол болохоос гадна бус амьд биесийг хайрлах, хамгаалах ухаанд суралцаж хүмүүн болох учигтай. Эгэл харц гарвалтан ч бай эхэс дээд язгууртан ч бай үрсдээ нар сартын явдлыг ялгаж таниулах үүрэг хариуцлагатай гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
