Эзэн эрхийн хүсэл-7
Эзэн эрхийн хүсэл-7
Бусдыг өөрийнх нь чадамжид хүрэхэд нь тус дэм болж чаддаг хүнийг эзэн хэмээдэг. Өөрөөр хэлбэл алд биеэ даадаг, ар бүлээ даадаг, төрөө даадаг, ийм чадамжтанг зүглүүлж, чиглүүлж, итгэж бардаг хүнийг эзэн гэнэ. Хүн гээч өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусдын дэмээр бус, ивээлээр бус, өөрийн чадамжаар хүрдэг гэдгийг ухаарах хэрэгтэй. Энэ биедээ өвлөгдөн ирсэн чадамжаа таньж, эзэмшиж, хэрэглэж байгаа нэгнийг дэргэдэх нэгэндээ андгайтай дээдэх нэгэндээ түшигтэй, доод нэгэндээ ачлалтай яваа нэгнийг, орон зай нутаг усандаа жамаа танин оршиж яваа нэгнийг л эзэн эрхэт хүмүүн гэнэ.
