Англи хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?
Энэхүү “Англи хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?” сурах бичиг – 2 нь англи хэлийг зөв, ойлгомжтой суурьтайгаар ахиулж, IELTS-ийн суурь түвшнээс 4–5-р түвшин хүртэл шатлан хөгжүүлэх зорилготой бүтээл юм. Зохиогчийн баг гадаад хэл ба технологийг хослуулсан суралцах арга хамгийн үр дүнтэй болохыг Солонгос хэлний 50 гаруй сурах бичиг, туршилт судалгаагаар баталж, амжилттай үр дүнд хүрсэн туршлага дээрээ тулгуурлан англи хэл дээрх энэхүү цогц төслийг хэрэгжүүлжээ. Тус сурах бичигт дунд шатанд зайлшгүй хэрэгтэй 30 дүрэм, хэрэглээнд 100% ашиглагдах шинэ үгс, мөн CEFR B1–B2 түвшинд чиглэсэн IELTS хэв маягийн Listening, Reading, Writing, Speaking жишиг тестүүдийг бүрэн багтаасан. Мөн суралцагчдын хамгийн их хэрэгцээтэй байдаг зохион бичлэгүүд, заавал цээжлэх мэргэн үгс, хөгжилтэй дасгал ажил, эх материалуудыг маш ойлгомжтой хэлбэрээр эмхэтгэн найруулсан нь онцлог. Номын агуулга зөвхөн дүрэм цээжлүүлэх бус, аппликэйшн тоглоом, программуудтай хосолсон орчин үеийн суралцах арга зүйг дэмжинэ. 191–192-р нүүрний QR кодоор CD материалуудыг үнэ төлбөргүй татах боломжтой тул хаанаас ч, хүссэн үедээ суралцах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн worldlanguage.mnсайтын цахим өгүүлбэрийн системээр өгүүлбэрийн тоон утгыг оруулмагц орчуулга, үг болон дүрмийн задланавтоматаар гарч ирэх цогц шийдэлтэй. Энэ нь Монгол хүний сэтгэлгээнд нийцсэн, зөв суурь тавьж өгдөг “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурласан тул та англи хэлээ богино хугацаанд үр дүнтэй ахиулах бодит боломжтой. Хэрэв та “үргэлж оролддог ч ахидаггүй” түвшнээс гарч, үнэхээр системтэйгээр дунд шат руу орохгэж байгаа бол энэ ном таны хамгийн зөв сонголт болно.
