Авга ах
Авга ах
...Нэгэн өглөө би ээжээсээ: Ли Хайг санаж байна уу? хэмээн асуув. Наян хоёр настай ээж минь ямар ч асуудалгүй утас зүү сүвлэдэг нэгэн хэдий ч Ли Хай гэж хэн билээ? гэж хариу асуусан юм. Яг тэр мөчид би аянгад ниргүүлсэн мэт болов. Өтөлнө гэдэг үнэхээр аймшигтай, тэр таны бүхий л зүйлийн хулгайлж, хоосолж, таны өчигдрийг бүр мөсөн үгүй хийнэ. Өмнө нь ийм нэгэн хүн байсан гэдгийг, бидний хооронд байсан бүхий л харилцааг эргэн сануулах гэж би олонтоо оролцсон ч ээж минь юуг ч эргэн санасангүй. Тэр л мөчид, би юу хийх ёстойгоо ойлгосон. Энэхүү өгүүллэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн нь олон хүний дурсамжийг хөндөж, тэр үеийн Бүгд Найрамдах Улсын өлсгөлөн өдрүүд бүхий л Ли хай авга нартай салшгүй холбоотой хэмээн бодном. Өгүүллэг бол бодит амьдралын тусгал. Энэхүү өгүүллэг бидэнд болон манай гэр бүлд хэзээд үгийн илэрхийллээс чухал утга учиртай юм...
