Бурхан өршөө
Эл романыг эрчүүдийн хараа булаах увидастай нэгэн бүсгүйн туулсан амьдралаас сэдэвлэн бичив. Өрнөх үйл явдал өнөө үеийнх. Хүн гэр бүлийн бичил орчин хийгээд нийгэмд төлөвшлийг олно. Амьдрах орчин ахуй, эцэг эх, ойр дотно хүмүүсийн нөлөөллөөс хамаараад багадаа олсон хүмүүжил, ёс зүй, дадал зуршил олон янз. Өчүүхэн бэрхшээлээс шантарч амар хялбараар амьдрахын тулд хайр сэтгэл, хамтын амьдралаа гаргуунд хаяж бурханаас заяагдмал эм биеэ үнэлж ахиухан мөнгөтэй болохыг эрмэлзээд хожим буруудсанаа мэдэн харамсахыг алийг тэр гэхэв. Энэ тухай зохиолд дэлгэрэнгүй өгүүлнэ.