Хөгжилтэй аргаар Турк хэлний үгээ цээжилцгээе!
Хөгжилтэй аргаар Турк хэлний үгээ цээжилцгээе!
Ямар ч хэл сурах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг ба тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Тэгвэл хэл сурах энэхүү цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох үгсийн сангаа нэмэх буюу шинэ үгсийг тогтооход бидэнд бэрхшээл учирдаг. Цаасан дээр шинэ үгсийн жагсаалт бичин олон дахин давтаж цээжлэх уламжлалт арга үр дүнгүй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Учир нь тогтоосон гэж бодсон хэдий ч шинэ үгээ хэдхэн хоногийн дараа уншиж буй бичвэрт гарч ирэхэд санахгүй, толь бичгээ дахин барьж авч байсан тохиолдол бидэнд олон бий. Тэгвэл “Хөгжилтэй аргаар Англи, Япон, Солонгос, Турк, Итали, Швед, Франц, Орос, Герман, Испани үгээ цээжилцгээе!” ном нь танд шинэ үг тогтоох дадлыг уламжлалт аргаар бус таны тархины ажиллах онцлогт тохирсон арга барилаар цээжлүүлэхэд чиглэж байна.
