Ухаан ухамсар эрдэм: (Орос хэлээр)
Энэ 2-р боть ном хүний ухааны тухай дэлгэрэнгүй тайлбарласан. Хүн бүрийн ухаан төрснөөс хойш өсөж томорч насанд хүртэл хөгжих ёстой. Хүний ухаан хэзээ ч бэлэн өгөгдсөн биш тул өөрийн гэсэн ухаанаа танин мэдэх ёстой. Танин мэдэж боломжоороо хянаж чаддаг болох ёстой. Хүн ухаанаа хөгжүүлж чадах яагаад хэрэгтэй вэ гэхээр ухамсартай болоход чухал үүрэгтэй. Xүний ухамсар гэдэг нийгэмд чухал үүрэгтэй моралийг хэрэгжүүлэхэд тусалдаг. Хэрвээ хүн ухамсраа хөгжүүлж чадвал ёс зүй гэсэн дараагын шатанд өөрийгөө хүргэх боломжтой. Ингэж чадсанаар бид эрдэм гэсэн хүн төрөлхтний эртний ойлголтыг сурч эзэмших боломжтой. Хүн төрөлхтний түүхэнд эрдмийг бүрэн эзэмшиж чадсан хүнийг эрдэмтэн гэж хүндэлж хамгаалж ирсэн. Ямар эрдэмүүд байдаг тухай энэ номонд дэлгэрэнгүй тайлбарласан.