Моби дик буюу цагаан халим
167 жилийн өмнөх энэ өдөр буюу 1851.11.14-нд XIX зууны утга зохиолын гайхамшигт бүтээл болох 'Моби Дик' ном Америкийн Нэгдсэн Улсад хэвлэгдэж олны хүртээл болж байжээ. Сонирхолтой нь зохиолч Хэрман Мэлвилл энэхүү зохиолоо 'The Whale' нэрээр 1851.10.18-нд Англи улсад маш цөөн тоогоор хэвлүүлж байсан. Үйл явдал нь тэр чигээрээ далай тэнгист өрнөж буй энэхүү гайхалтай ном таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна.