БНМАУ-ын бүтээн байгуулалт:Ололт, амжилт, сургамж

БНМАУ-ын бүтээн байгуулалт:Ололт, амжилт, сургамж
Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар хийгдэж буй суурь судалгааны төслийн хүрээнд “БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн ололт: Туршлага, сургамж (1954-1980-иад оны сүүл)” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж тус хуралд хэлэлуүүлсэн илтгэлийг эмхэтгэл болгон уншигч, судлаачдын гарт хүрч байна.
Тус бүтээлд, XX зууны хоёрдугаар хагаст БНМАУ-д өрнөсөн социализмын материал, техникийн баазыг байгуулах хүрээнд явагдсан бүтээн байгуулалт, түүний уялдаа холбоо, дотоод, гадаад хүчин зүйл, олон улсын нөхцөл байдлыг тухайн үеийн улс төр, эдийн засгийн суурин дээр нэгтгэн дүгнэж, ололт амжилт, алдаа оноо, сургамжийг тодруулсан бүтээл болжээ.