101 ёгт үлгэр


101 ёгт үлгэр
Эзоп нь манай эриний өмнөх VI зуунд амьдарч байсан эртний Грекийн ёгт үлгэрч юм. Эртний Грекийн ёгт үлгэр нь дэлхийн уран зохиолын үнэт баялаг, тэмцлийн туршлагыг хураангуйлан өгүүлсэн хожмын хүмүүст үлдээх оюуны ширгэшгүй баян өвийн нэг билээ. Уг ёгт үлгэрүүдийн үзэл санаа нь нийгмийн тэгш бус харьцаанд цохилт өгч, дорой буурай, ховдог шунахай, муу муухай, залхуу хойргыг хошигнон шоолж, амиа хичээгсдийн үнэн нүүр царайг илчилж, хөдөлмөрт шимтэн дурлахын ид хавыг бахдаж, эрэлхэг тэмцлийг магтан дуулснаараа сурган хүмүүжүүлэх, оюуны царааг тэлэх, мэдлэгийг баяжуулах, оюун билгийг хөгжүүлэх сонгодог бүтээл юм.