Монгол Улс аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2022

Монгол Улс аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2022
Сүүлийн үед өрсөлдөх чадварыг олон янзаар тодорхойлж, өрсөлдөх чадварын олон судалгаа, тайлан гарч буй. Үнэхээр өрсөлдөх чадварын тогтсон тодорхойлолт байхгүй ч өрсөлдөх чадварыг энгийнээр “Тухайн бүс нутаг (улс, аймаг, дүүрэг) хүмүүсийнхээ сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд өөрийн нөөц боломж, чадамжаа хэр ашиглаж, удирдаж буй нь” (IMD Дэлхийн өрсөлдөх чадварын төв) хэмээн ойлгож болно.