Уур бухимдал
УУР БУХИМДАЛ комик ном нь хүүхэд үндсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ ойлгож мэдэж авахад туслах болно. Уур бухимдал мэдрэх үед бие махбод, сэтгэл санаанд ямар өөрчлөлтүүд илэрдэг болон ямар зан үйл гаргадаг тухай дүрслэн үзүүлсэн юм. Уур бухимдал нь ямар ач холбогдолтой болохыг таниулах, өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгож таньж мэдэх, удирдаж сурахад дэмжлэг үзүүлэх зорилгоор уг номыг бүтээлээ.