Нарциссист эмгэг ба сэтгэл зүйн зөвлөгөө
Хүчирхийлэгч болгон нарциссист байдаггүй, харин нарциссист бүр хүчирхийлэгч байдаг. Өөртөө дурласан, агуу ихийн комплекстэй, магтаал сайшаалд дуртай, энэрэн хайрлах сэтгэлгүй буга чөтгөрүүдийн тухай өгүүлэх ном. Хайрын бөмбөгдөлт, гэнэт хаягдах, хэзээ ч хайрлагдахгүй сэтгэл. Нарциссист бол хосын харилцаанд илэрдэг эмгэг юм. Ийм эцэг эхтэй хүүхдүүд нарциссист болох эрсдэлтэй.