Хийрхэх эмгэг ба сэтгэл зүйн зөвлөгөө
Анхаарлын төвд байж өөрийгөө мэдэрдэг хүмүүсийн тухай ном юм. Амьсгал авч амьдарч байдагтай адил анхаарал авч байж гэмээнэ амьдарч буй ийм эмгэгтэй хүн анхаарал авахын тулд бүхнийг хийнэ. Тухайлбал, гадаад үзэмжээ ашиглана, сээтгэнэнэ, хуурна. Үндсэндээ тэд амьдралыг тайз, өөрийгөө жүжигчин гэж хардаг бөгөөд бүх л зүйл нь хуурамч, өнгөц хүмүүс юм. Ийм эцэг эх хүүхдээ анхаарахаас илүү өөрөө анхаарал авахыг зорьж амьдардаг.