Эвтэй дөрвөн амьтан: The four peaceful animals

Main cover


АНГИЛАЛ
Үлгэрийн ном
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ISBN-13
978-9919-9759-1-3
ХЭМЖЭЭС
205 x 145 x 3 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

   Эвтэй дөрвөн амьтан
Эрт урьд цагт Энэтхэг орны өтгөн ойд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ.
“Бид дөрөв энэ олон жил эвтэй сайхан амьдарч ирлээ. Цаашид хэн ахмад настайгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя!” гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеээсээ асууж гэнэ.
Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж: -Намайг тугал байхад энэ мод надтай чацуу байсан. Би энэ модыг шөргөөдөг байв гэжээ.
Хариуд нь сармагчин хэлэв: -Намайг жаахан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй надтай адилхан жижигхэн байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.
Туулай хэлэв: -Намайг бага байхад энэ мод дөнгөж үндэслэж байсан тулд би үндэснээс нь малтаж иддэг байв гэж гэнэ.
Гэтэл тагтаа хэлэв: -Би энэ модны үрийг анх зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.
Хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр нэгэнт хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав.
Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав.
Туулай нь тагтааг ахаа гэж дээр нь гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрдэг болжээ.
Ингээд тагтаа жимснээс авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ.Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-9759-1-3
Худалдаанд гарсан огноо2021-09-15
ФорматЗөөлөн хавтастай
Бүтээлийн хэлМонгол
Жин75 гр
Хэмжээс205 x 145 x 3 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй