Чингис хааны угсааны засаг ноёдын тамга
ХХ зууны Монголын түүхэнд Чингис хааны угсааны засаг ноёд хошуудыг захирч, тус тусын тамга эрхлэн явж ирсэн түүхтэй. "Чингис хааны угсааны засаг ноёдын тамга" бүтээлд Чингис хааны угсааны засаг ноёдын тамгыг гэрэл зургаар баримтжуулан буулгаж, тамга бүр дээрх манж бичээсийг орчуулан хавсаргажээ. Үүний зэрэгцээ 50 шахам хошууны засаг ноёдын тамга, хошуу нутгийн түүх, газрын зураг, зарим засаг ноёдын зураг, засаг ноёдын угсаа залгамжилсан уг эх хаанаас гарвальтай болохыг тодотгож өгчээ.