Magnificent Argali: THE WILD SHEEP OF MONGOLIA
Амьд байгалийн өв, амьтан, жигүүртний гэрэл зурагчин, уран бүтээлч Г. Батсүхийн “Magnificent argali: The Wild Sheep of Mongolia”(Монгол орны үзэсгэлэнт аргаль угалз) ном нь дэлхийд гайхагдсан Монгол орны аргаль угалзын тухай гадаадын судлаачид болоод аялагчдад зориулан бичигдсэн танин мэдэхүйн онцлог бүтээл юм.
Дэлхийн зэрлэг аргаль угалзын нөөцийн дийлэнх нь Монгол оронд байдаг бөгөөд энэхүү ховордсон агаад үзэсгэлэн төгөлдөр амьтны тухай гэрэл зураг, түүхэн баримт, Монголын ба гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгааг үндэслэн бичсэн анхны ном гэдгээрээ ч үнэлүүштэй. Монгол оронд алтайн аргаль угалз(Ovis ammon ammon), говийн аргаль угалз(O.a.darwini) гэх хоёр дэд зүйл тогтоогдсоноос гадна хангайн аргаль угалз(Hangai argali G O. a. ssp) гэх зүйл ч байдаг тухай судлаачид мэтгэлцэж буй болно.
Уг бүтээлээс Монгол орны аргаль угалз өвөл, хаврын хүйтэн, цастай, шуургатай хүнд нөхцөлийг хэрхэн даван туулдаг, хэрхэн төллөдөг, зун намартаа үр төлөө хэрхэн өсгөдөг, ороо хөөцөөнд хэрхэн ордог зэрэг биологийн болон зан байдлын онцлогийг гэрэл зургаар баримтжуулан тайлбарласан нь хэн ч уншаад ойлгоход дөхөм, сонирхол татахуйц болсон байна. Мөн судлаачид цаашид анхаарахаар цөөнгүй санаа өгүүлэгдсэн байгаа нь олзуурхууштай байна.
Аргаль угалз судлаач, дэд профессор С.Амгаланбаатар (Ph.D)