Үлэмж шилмэл үлгэр туульс
Хүүхдийн хэл ярианы хөгжил сул байх нь бусдаас дөлөхөд хүргэх ба улмаар хөгжил удаашрах хандлагатай. Тийм ч учраас хэлний хөгжлийг тэргүүн зэрэгт тавьж улмаар төгсөлтийн шалгалтыг эх хэлний чадвар эзэмшсэн хүүхдэд олгохыг зорих болсон нь цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр юм. Хэл яриа гүйцэд хөгжсөн хүүхэд онолыг бүрэн ойлгож, шалгалтаа амжилттай өгч улмаар сайн мэргэжилтэн болох төдийгүй бусадтай харьцах ур дүй нь давхар хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл ном их уншихын хэрээр хэл яриа сайжирч, ухаан улам тэлсээр байдаг.
Тиймээс хүүхдэд яруу сайхан хэллэгтэй ном зохиол уншуулах нь унших хүслийг дэврээгээд зогсохгүй түүний гэрэлт ирээдүйг бүтээх чухал алхам болж чадна.
Танд барьж буй “ҮЛЭМЖ ШИЛМЭЛ ҮЛГЭР ТУУЛЬС” хэмээх бүтээл нь шүлэглэж бичсэн 15 үлгэртэй бөгөөд хүүхдийн мэдлэг оюуныг тэлэх улмаар ёс зүй, гоо зүйн төлөвшилийг төгөлдөржүүлэх зорилготой. Мөн уг бүтээлийг уншсанаар мянга гаруй шилмэл үгсээр хүүхдийн хэлний урын сан баяжигдах болно.