Сэцэн ханы аман билиг

Сэцэн ханы аман билиг
Сэцэнхан аймгийн нутаг дэвсгэр, өдгөөгийн зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хуучин Боржигон халх болон барга, буриад, дарьганга, үзэмчин, хатагин зэрэг угсаатны бүлгийн аман зохиол, биет бус соёлын өвийн нэгтгэн судалж эмхэтгэсэн бүтээл юм. Энэ нь их эзэн Чингис хаантай холбогдол бүхий аман домог, аман түүх, сум бүрийн Газар усны нэрийн домог, Угсаа гарал үүслийн домог, Түүхэн домогт дууны үг, Ерөөл магтаал, Түүхэн домог, хууч ярианд сэдвээр нь хутагт хувилгаад, эрдэмт лам нар, ид шидэт хүмүүс, хүчит бөх, морь шинжээч, уяач нар, элдэв хууч яриа, аман яруу найргийн төрөл зүйлд хамаарах зан үйлийн аман билиг зүйг төрөлжүүлэн хуваасан бүтэцтэй.