Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл

Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл
“Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал,
лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл”
номын тухайд
Оросын монгол судлаач А.М.Познеевын энэ бүтээл ерөнхийдөө 1876-79 онд Монгол нутгаар аялахдаа хөтөлсөн аяллын тэмдэглэл бөгөөд тэрээр энэ тэмдэглэлээ 1887 онд эмхэтгэн гаргажээ. Тэр жил монголчуудын хувьд өлзийтэй буюу Монгол нутагт буддын шашин сэргэж, Эрдэнэ зуу хийдийн их равнайг үйлдсэний 300 жилийн ой тохиожээ.