Батхаалгад зорчсон тэмдэглэл

Батхаалгад зорчсон тэмдэглэл
1935 оны дөрөвдүгээр сард Гоминьданы Төв Хорооны гишүүн Сэрэндонров, орлогч гишүүн Кэ Син-ө нар Өвөр Монголын Улаанцавын чуулганы Батхаалгад зохион байгуулсан Өвөр Монгол газар орны өөртөө засах төрийн явдлын хорооны их хуралд оролцохоор явахад Фэньшэн тэдэнтэй хамт 33 өдөр аялжээ. “Батхаалгад зорчсон тэмдэглэл” бол чухамдаа энэ удаагийн аяллын тэмдэглэл юм. Зохиогч эл тэмдэглэлээ 1935 оны тавдугаар сард хөтөлж дууссан бөгөөд зургаадугаар сард нь Банчин богдын нарийн бичгийн дарга Лю Зязю тэмдэглэлийн өмнөх үгийг бичиж, 1936 оны есдүгээр сард “Шан-у ном хэвлэлийн газар”-аас эрхлэн гаргажээ.