Flowers of Hustai National Park

Flowers of Hustai National Park
Цэцэг-үнэн сэтгэлийн сайхан бэлэг. Ургамал судлаач Ж.Сэргэлэнхүү, доктор Б.Оюунцэцэг нар уул, тал, говь хосолсон үзэсгэлэнт нутаг Хустайн нуруунаас нямбайлж 'түүсэн' өнгө өнгийн зуу зуун цэцгийн баглааг танд өргөн барьж байна. Энэ цомогт Монголын уулын хээрийн ургамалжлыг төлөөлж чадахуйц Хустайн нурууны 48 овгийн 175 төрөлд хамрагдах 251 зүйл ургамалыг багтаажээ. Мөн танин мэдэхүйн хэрэгцээг бодолцон ургамал бүрийн цэцэглэх, үрлэх хугацаа, өндөр, амьдралын хэлбэр болон таних шинж, ургах орчин, тархац, аж ахуйн ач холбогдол зэргийг тусгасан байна.