Эрчүүдийн эрүүл мэнд ба түрүү булчирхайн бүх үнэн
Эрчүүдийн эрүүл мэнд ба түрүү булчирхайн бүх үнэн
Монголчуудын эртнээс манжин булчирхай гэж нэрлэж заншсан түрүү булчирхайн өвчлөл сүүлийн үед ихсэж байна. Морь унадаг, завилж суудаг байх цаг үед ховор байсан уг эрхтний өвчлөл, хорт хавдар өнөөдөр эрчүүдийн өвчлөл дотор тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Гэсэн хэдий ч эрчүүд нөхөн үржихүйн, шээс бэлгийн замын эрхтнүүдийн ямар нэгэн өвчин эмгэгээ эмчид хандаж үзүүлэхдээ хойрго байсаар байна. Ахимаг насандаа шээс хяналтгүй дусагнах, түрүү булчирхай томрох, шээс шавдуулж хүрэх эмгэггүй хэрхэн эрүүл саруул байх вэ? Үүний тулд эр хүн та энэ эрхтнийхээ талаар мэдлэгтэй байх нь чухал юм. Мэдлэгтэй байсаар сэргийлэх, бэхжүүлэх арга замыг эзэмших боломжтой. Тэгээд ч өвдсөн хойноо өндөр үнэ хөлс төлж эмчлүүлэх гэж явснаас одооноос энэ бяцхан номыг уншиж эрүүл явах анхны алхамаа хийгээрэй. Зохиогч
