Монгол нүүдэлчдийн эдийн соёл

Монгол нүүдэлчдийн эдийн соёл
Батсайхан Цэндийн
(Зохиолч), Мэнд-Ооёо Г (Редактор)Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон бөлгөө. Мянга мянган жилийн өмнөөс зуунаас зуун дамжин нүүдэллэж аж төрөхдөө дөрвөн улирал бүхий байгаль цаг агаарын эрс тэс хувиралттай аян нүүдэлд зохицсон аж төрөхүйн хэв маяг бүрэлдэж, түүндээ нийцсэн эдийн соёл үүсэн хөгжсөн байна. Монгол нүүдэлчдийн эдийн соёл хэмээх энэхүү цомгийн голлох хэрэглэгдэхүүн нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үетэй холбогдож буй бөгөөд номын судалгааны цар хүрээг тэлэх зайлшгүй шаардлагаар музейн үзмэрийн сан хөмрөг ба бусад эдийн соёлтой холбоотой материалыг ашигласан болно.
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон бөлгөө. Мянга мянган жилийн өмнөөс зуунаас зуун дамжин нүүдэллэж аж төрөхдөө дөрвөн улирал бүхий байгаль цаг агаарын эрс тэс хувиралттай аян нүүдэлд зохицсон аж төрөхүйн хэв маяг бүрэлдэж, түүндээ нийцсэн эдийн соёл үүсэн хөгжсөн байна. Монгол нүүдэлчдийн эдийн соёл хэмээх энэхүү цомгийн голлох хэрэглэгдэхүүн нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үетэй холбогдож буй бөгөөд номын судалгааны цар хүрээг тэлэх зайлшгүй шаардлагаар музейн үзмэрийн сан хөмрөг ба бусад эдийн соёлтой холбоотой материалыг ашигласан болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99929-1-706-0
- Худалдаанд гарсан огноо : 2009-01-01
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 224 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 1120 гр
- Хэмжээс : 283 x 213 x 20 мм
ISBN-13 | 978-99929-1-706-0 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2009-01-01 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 224 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 1120 гр |
Хэмжээс | 283 x 213 x 20 мм |
Зохиолчийн талаар
1949 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 'Дунд төгрөг' гэдэг газар төрсөн. 1969 онд Дорноговь аймагт АУДуС, 1977 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл ахуйн салбар, 1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлэгийн академид цэргийн эрүүл ахуйч эмчийн мэргэжил эзэмшсэн. 1977-2004 онуудад НАХЯамны 3-р газар, Засгийн газрын ҮААЭГазрын тусгай зориулалтын лабораторийн эрхлэгч, 1992-2004 онд Хил хамгаалах ерөнхий газар ЭАХСХ-ын албаны даргаар ажиллаж байсан, дэд хурандаа цолтой. Соёл яруу найргийн академийн гишүүн. Одоо Монголын зоос сонирхогчдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. **Бүтээлүүд:** «Монголын зоос мөнгөн тэмдэгт» (1992 он) «Хятадын зоос» (1993 он) «Монголын эртний улсуудын зоос» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт зоос» (2002 oн) «Монгол нутгаас олдсон эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал» (2004 он) зэрэг номыг бие даан болон нөхдийн хамт бичиж хэвлүүлсэн. Мөн монголын мөнгөн тэмдэгт зоос, хүрлийн үеийн түүвэр олдвор, угсаатны зүйн цуглуулга хийж, хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байсан.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй