Солонгос хэлний цагаан толгой : Хангыль

Солонгос хэлний цагаан толгой : Хангыль
Солонгос хэлний цагаан толгойг Хангыль хэмээн нэрлэдэг. Солонгос хэл нь Хойд, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Гирин мужийн Янбиан өөртөө засах тойргийн албан ёсны хэл. Нийт 78 сая хүн Солонгос хэлээр ярьдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Солонгос цагаан толгой нь анх 28 үсэгтэй байсан хэдий ч 1933 онд Солонгос хэлний цагаан толгойн зөв бичих дүрмийг албан ёсоор эмхэтгэн мөрдөж эхэлснээр уг цагаан толгой нь үндсэн 10 эгшиг, 14 гийгүүлэгчтэй нийт 24 үсэгтэй болсон түүхтэй. Мөн 11 хос эгшиг, 5 хос гийгүүлэгч бий. Уг номонд тухайн үсгийн монгол дуудлага, зурлагаас гадна жишээ үг, өгүүлбэр, уншлагын дасгалыг оруулж өгсөн байна.