Монголын казахын угсаатны зүй
Монголын казахын угсаатны зүй
Казах хэмээх нэрний үүсэл гарал, учир холбогдлын талаар эрдэмтэн мэргэд маш олон таамаглал, санал дэвшүүлж ирсэн хэрнээ өнөө хүртэл нэг шийдэл, нэгэн ойлголтонд хүрээгүй ажээ. Казак хэмээх нэрийг түүхнээ МЭӨ тэмдэглэгдсэн гэж үзэх нэг хэсэг байхад нь зарим нь бүр хожуу YII зуун, X зуунд түүхнээ тэмдэглэгдсэн гэж янз бүрээр үзэж байна. VII-VIII зууны үед туурвигдсан 'Тан гүрний түүх' хэмээх түүхэн сурвалжид гэдэг нэрийг 'касах',гэдэг нэрийг каса 'хаса' хэлбэрээр тэмдэглэсэн байдаг. Казахын өв уламжлал зан заншил нь феодалын нийгмийн эхэн үед тогтсон ахлагч, ахмадын үгийг сургаал мэт дагадаг, ертөнцийн аливаа учир утгыг өвгөн настны тайлснаар ойлгодог ойлголт өнөө хэр байгаа нь гайхалтай. Хоол идэх бүртээ заавал гараа угааж хоймор суугаа ахмад настан бата буюу ерөөл хэлж хүндэт маханд гар хүрсний дараа бусад нь идээнд гар хүрэх ёс уламжлагдсаар улам гүн учир утга агуулж баяжсаар байна гэж үзэв. Нөгөө талаар эсгий туургатан ард түмний мал маллах уламжлалт арга барил казахуудын мал аж ахуйд өнөө хүртэл хадгалагдаж байна.
