Д.Намдагийн "Цаг төрийн үймээн" романы дүрийн зохиомжийн судалгаа

Д.Намдагийн "Цаг төрийн үймээн" романы дүрийн зохиомжийн судалгаа
Уран зохиолын хичээл дээр романаар семинар хийхдээ, зөвхөн өгүүлэгдэхүүний шугамын дагуу агуулга яригдаж, дүрүүдийн талаар 'тодорхойлолт' хийн ярьж, цаашлаад сайндаа л зохиомж, хэл найруулгыг энд тэндээс зэрэмдэглэн авч ярьж 'дуусгадаг' нь нууц биш билээ. Судлаачийн сонгож авсан сэдэв нь цаг үеийнхээ шаардлагад нийцсэн, зохиолчийн уран чадварын нууцыг нээхэд чухал алхам болсон гэж дүгнэж болно. Уг судалгааны ажил нь удиртгал, үндсэн 2 бүлэг, хавсралт, дүгнэлт, номзүй гэсэн бүтэцтэй бөгөөд судлаач удиртгал хэсэгтээ зохиолчийн товч намтар, уг романыг сонгон авч судлахын учир, судалгааны зорилго, зорилт, судалгаандаа хэрэглэсэн аргын тухай дурьджээ. Тэрээр I, II бүлэгтээ романаас сонгож авсан 5 гол дүрд зохиомжийг хэрхэн бүтээсэн, дүрийн хэрхэн амилан, уншигчдын сэтгэл, судлаачдын анхаарлыг татаад байгаа гол судсыг нь нээхийг зорьсон байна.