Эсгийгээр урлахуй

Эсгийгээр урлахуй
Монголчуудын урлан бүтээх сэтгэлгээ ахуйтайгаа холбоотойгоор маш эртний улбаатай хөгжиж ирсэн билээ.Бид малаас гарч буй бүх л зүйлээ амьдрал ахуйдаа зохицуулан ашиглаж ирсэн гайхамшигт түүхтэй.Гэр орноо бүхэлд нь эсгийгээр бүрж хийхээс гадна ширдэг, гудас, ахуй хэрэглээ, гутал, хувцас, тоглоом (эсгий үнэг) гэх мэт зузаан нимгэн, ширээстэй, ширээгүй, зулмал янз бүрээр бүтээж иржээ. Урлах ухаан, технологи улам хөгжин сайжирсаар өнөө үед эсгийгээр зохион бүтээх зориулалттай өдөр тутмын хэрэглээний болоод бэлэг дурсгал, чимэглэл, гоёлын, мэдлэг шингэсэн инновацийн нарийн нандин зүйлийг ч хийж байна. Эсгийгээр урлах бүтээгдэхүүнийг зөвхөн хувцас, ахуй үйлдвэрлэлд хэрэглээд зогсохгүй хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн хөгжил үзэл санаатай нийцүүлэн боловсронгуй болгож жижиг дунд үйлдвэрлэл болоод өрхийн үйлдвэрлэл, сургалтад эсгийн дизайн технологийг нэвтрүүлж сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом гарын авлага хийхэд ч анхаарах боллоо.Эсгийгээр эдлэл хийх улмаар урлагийн бүтээл болгон хөгжүүлж түүнийг дагаад материалын олон төрөл бий болов.