Интерьер дизайн

Интерьер дизайн
Бидний ажиллаж амьдарч буй орчин тойрны ая тухтай байдал хүн бүхийг эрч хүч, урам зоригоор сэргээж, тааламжтай сэтгэгдэл төрүүлж байдаг тул, эв зүйн нийцлийн зохицсон байдалд анхаарал хандуулах нь чухал хэрэг юм. Тухайлбал, гэртээ ханын цаас эсвэл сонирхолтой гэрлийн бүрхүүл авах үед тухайн материалын өнгө хэлбэр загварыг сонгож зохицуулахад өөрийн мэдрэмжээс гадна учир шалтгааны уялдаа холбоог нийцүүлэхэд энэхүү ном танд туслана. Энэ номонд барилгын дотоод заслын загвар хэлбэрийн тухай энгийн суурь мэдлэг түүний үүсэл хөгжил, онцлог, эртний түүхэн болон олон үндэстэн ястны орчин үеийн хэв загварын тухай өгүүлсэн болно.