Оготны уршиг олондоо

Оготны уршиг олондоо
Уг үлгэрийг 1960 онд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Өвгөн бэйс Пүрэвжавын ач хүү Гомбосүрэн 'Хөх ус' гэдэг газар хуурдан хэлснийг буулгаж, найруулан зассан болно. Эртээ урьд цагт Энэ дэлхийн хаа нэгтээ Онгироо зантай заан Оготны олон сүрэг Овтой нэгэн үнэг Асгат уулын ард Аглаг ойн захад Ариун мөрний хөвөөнд Амьдран суудаг байж гэнэ. Заан өглөө бүр Залхуутай нь аргагүй уулнаас бууж Өргөн мөрний усанд орж Өдөржин сэрүүцэж тоглосоор Орой болж сүүдэр хүүшлэхэд Ойн захаар өгсөж Уулын оготны хажуугаар Өнгөрөн буцдаг байж гэнэ...