Монгол орны хөхтөн амьтан

Монгол орны хөхтөн амьтан
Монгол оронд тал хээр, уулс, ой, говь цөл, нуурууд мэт олон янзын амьдрах орчин илэрнэ. Эдгээр амьдрах орчин болон газарзүйн онцлогтой холбоотойгоор Ази, Европыг төлөөлөх ургамал ба амьтны нэн олон зүйл амьдардаг. Монгол орны хөхтөн амьтдын зарим зүйлүүд маш бага судлагдсан, мөн зарим нь ховордож буйг харгалзвал тэдгээрт зориулсан хамгаалах арга хэмжээг авахын тулд эдгээр зүйлийн талаарх мэдлэгийг баяжуулах нь чухал билээ. Хээрийн нөхцөлд Монгол орны хөхтөн амьтдын зүйлийг хөлийн мөр болон бусад шинж тэмдгээр тодорхойлоход шаардлагатай мэдээллээр оюутан, судлаачид болоод байгальд элэгтэй хүн бүрийг хангах нь энэ номын зорилго болно.