Максимум Раид (0)
Сүрэг Эйнитэй хамт амьдарснаар тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Энэ байдлаас болоод Макс талархлын баяраар эндээс явахыг шийдэх боловч бусад нь үлдэж амьдралдаа идэж үзээгүй талархлын баярын цацагт хяруул идэхийг хүснэ. Гэвч Жебийн урьдчилан бэлдсэн төлөвлөгөө ёсоор тэднийг аюул хүлээж байлаа. Энэ хооронд сүргийнхэн шинэ сургуульдаа хэвийн аюулгүй мэт байх боловч сургуулийн бодит байдлын цаана нууц хадгалагдсаар...
