Бүх зүйл тал тал тийшээ бутарлаа (0)
Чинуа Ачэбэгийн 1958 онд буюу хорин найман насандаа бичсэн 'Бүх зүйл тал тал тийшээ бутарлаа' ном нь колончлолоос ангижирсан нийгмийн сонгодог бүтээлд тооцогддог дэлхий дахинаа хамгийн их таашаагдсан африк зохиолчийн роман бөгөөд нийтдээ 8 сая хувь борлуулагдсан бестселлер юм. Зохиолд Англи улс Нигерид нэвтрэн орж эхэлсэн XIX зууны төгсгөл үед нэгэн омгийнхны уламжлал, соёл барууны нөлөөгөөр хэрхэн хүчинд автан задарч байгаа тухай нийгмийн золгүй, өрөвдмөөр түүхийг уран сайхны аргаар өгүүлдэг.
