Оёдлын технологи (0)
Хувцас гэдэг нь хүний биеийг бүрхсэн, гадны элдэв нөлөөллөөс хамгаалах чадвартай, өмсөж хэрэглэх гоёлын зориулалттай, биеийн хэвийн байдлыг хадгалах эдлэлийн бүрдлийг хэлнэ. Хувцас нь хүн төрөлхтний материаллаг соёлын нэг хэсэг бөгөөд нийгмийн бүтэц, техник эдийн засгийн хөгжлийн түвшин, ард түмний зан заншил, гоо зүйн сонирхол, ахуй амьдрал, үндэсний соёлын онцлог, байгаль цаг уурын нөхцөл зэргийг илэрхийлдэг хэрэгсэл юм. Энэхүү номноос та хувцасны түүх, монгол хувцасны үүсэл, хөгжил, материал судлал, нэхмэлийн төрөл, гоёл чимэглэлийн материалууд, хувцас оёх, чимэглэх арга, технологиос суралцах болно.