Монгол хэлний хадмал толь

Монгол хэлний хадмал толь
Алдаагүй бичнэ гэдэг зөвхөн үсгийн дүрэм дагуу бичих төдий асуудал биш. Зөв бичихүй нь үгийн утга учир, хэлний зүй тогтлыг ухаарах танин мэдэхүйн учир холбогдолтой. Уг толийг бэлтгэхдээ академич Ц.Дамдинсүрэнгийн боловсруулж, эдүгээ нийтээр дагаж мөрдсөөр буй үсгийн дүрмийг баримтлан кирил үсгийн бичлэгийг жигдэлсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сард Монгол улсын Төрийн хэлний зөвлөлийн тогтоосон 'Кирил бичгийн бичлэгийн стандарт'-ыг тусгасан болно. Монгол бичгийн зөв бичих зүй нь монгол хэлний авианы байрлалын хуулийг нарийн тусгасан, монгол үгийн утгат хэсэг буюу бүтээврийн дүрсийг үл эвдэх тул тухайн үг ямар бүтэцтэйг мэдвэл, зөв бичих нь хөдөлбөргүй тогтсон байдаг.