Япон-Монгол толь бичиг
Япон-Монгол толь бичиг
Монголын толь бичгийн академийн тэргүүн Д.Болдбаатар 'Япон-Монгол толь бичиг'-ийн анхны хувилбарыг дорвитой өөрчлөн засаж, толь зүйн сүүлийн үеийн ололтыг бүтээлчээр ашиглан ийнхүү 2 дахь хэвлэлтийг бэлэн болгожээ. Шинэ хувилбарын толь бичигт багтсан толгой үг, холбоо үг, хоршоо үг маш баялаг агуулгыг хамарч байгаа ба орчин цагийн япон хэлний үгсийн санг бололцооны хэрээр багтаахыг зорьсон байна. Мөн япон хэлний өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, Бурханы шашин, Күнзийн сургаалтай холбоо бүхий үг хэллэгүүдийг монголын эртний орчуулгын уламжлалыг харгалзан оноож өгсөн нь тус толь бичгийн нэг онцлог юм.
