Мянган нарны цацраг
Мянган нарны цацраг
Зохиолч Хоссени амьдралын гүнд орж гярхай ажиглалт хийхийн зэрэгцээ хүмүүний сэтгэлийн торгон мэдрэмжийг нарийн зураглаж чадсанаараа өөрийн бүтээлийг сэтгэл хөдөлгөм, онц сонирхолтой агаад уншуургатай болгож чадсан ажгуу. Энэ утгаараа 'Мянган нарын цацраг' бол Хоссенигийн 'Цаасан шувуу наадуулагч'-ийн дараа гаргасан бас нэг том бүтээл хэмээн хэлж болох юм. Зохиолд лалын ертөнцийн бүсгүйчүүдийн бие махбод, сэтгэл санааг боомилон агдласан 'Бурка' нэрт үндэсний хувцасны цаана эмэгтэйчүүдийн эрх талхлагдан тэр хэрээр цаглашгүй их зовлон шаналал нуугдаж байдгийг тод томруун харуулсан байна.
