Монгол нэр томьёо судлалын товчоон (0)
Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 3 дугаар сарын 28-нд жинхэнэ ба сул гишүүдийг хуралдуулж, тус хүрээлэнгийн дэргэд нэр томьёоны комисс байгуулах тухай хэлэлцээд, их комиссын дотор 10 салбар комисс байгуулахаар тогтсон байна. Ийнхүү орчин цагийн монгол нэр томьёо судлалын суурь тавигдаж, улмаар шинжлэх ухаан-техникийн бүхий л салбарын нэр томьёог судлан тогтоох, оноох, томилох, жигдлэх ажлыг өргөн хүрээнд явуулсны үр дүнд орчин цагийн нэр томьёоны онол, хэрэглээ, арга, зарчим хийгээд нэр томьёоны хэв шинж бүрэлдэн тогтсон байна. Энэхүү бүтээлд орчин цагийн монгол нэр томьёоны тулгуур байгууллага болох Улсын нэр томьёоны комиссын түүх, нэр томьёо судлалын голлох бүтээлүүд, тэргүүлэх судлаачдын тухай голлон өгүүлсэн болно.
