Арвайхээрийн хошуу 1922 оны тооллогоорх айл өрх, хүн ам, мал сүрэгийн тухай түүхэн баримт бичиг

Арвайхээрийн хошуу 1922 оны тооллогоорх айл өрх, хүн ам, мал сүрэгийн тухай түүхэн баримт бичиг
Ардын хувьсгал болсоны дараах жил болох 1922 онд болсон нэгэн том үйл явдал нь Монгол орон даяар хийсэн эдийн засгийн тооллого байжээ. Үүнээс 770 жилийн өмнө Мөнх хаан их аян дайнд бэлтгэхдээ 1252 оны үед Их Монгол Гүрэн даяар өргөн хүрээтэй тооллого явуулж хүн хүч, эд хөрөнгө, агт морьд, зэр зэвсэг, мал сүрэгээ бүртгэсэн гэж түүхнээ тэмдэглэсэн байдаг. Ийнхүү манай улс 1922 онд хичнээн лам хувраг, ноёд баяд, тайж язгууртан, энгүүн ард, хүүхэд багачуул, эрэгтэй эмэгтэйчүүл хичнээн хүмүүн амтай, хичнээн айл өрхтэй, хичнээн мал сүрэгтэй байсныг орон даяар явуулсан эл тооллогоор тогтоосон аж. Тооллогын эл жагсаалтанд хүмүүсийн нэрийг тэрний тэр гэж овоглоогүйгээр зөвхөн эрэгтэйчүүдийн нэр, насыг бичээд эмэгтэйчүүдийн тоог заасан байгаа ч гэсэн тэр үеийн өвөг дээдсийн нэрийг хайж олох, удам угсаагаа тогтооход маш их үнэ цэнэтэй түүхийн эх сурвалж юм. Арвайхээрийн хошууны 1922 оны толлогын жагсаалтыг үнэхээр гаргацтай бичсэнийг түүхч эрдэмтэн С.Ичинноров гуай улсын архиваас хувилан авсныг МУИС-ийн багш, профессор, МУ-ын гавьяат багш Л.Дамбадорж кирил үсэгт буулгаснаар та бүхэнд толилуулж байна. Энэхүү баримт бичиг нь Арвайхээрийн хошууны түүхийг судлан боловсруулах, тус хошууны харьяат нар залуу үед түүх, ураг төрөлөө танин мэдэхэд нь туслах чухал баримт болох нь эргэлзээгүй.