Солонгос-Монгол, Монгол-Солонгос хэлний хураангуй толь бичиг
2012 онд Монсудар хэвлэлийн газрын 'Гадаад хэл-Толь бичиг'-ийн редакциас Солонгос-Монгол, Монгол-Солонгос өврийн толь бичгийг эрхлэн гаргасан билээ. Ийнхүү анхны хэвлэл болох өврийн толь бичгээ хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэмж засварлан хоёр дахь удаагаа хэвлэн гаргасан байна. Энэ удаагийн хэвлэл өргөн хэрэглээний, өдөр тутмын энгийн үг хэллэгээс гадна салбар бүрийн үг, түүнчлэн уламжлалт үндэсний онцлогтой үгс, мал аж ахуй монгол ахуйн холбогдолтой үг хэллэг, хуучирсан ба түүхэн, хар ярианы үгс зэрэг өргөн хүрээг хамарсан нийт 54,075 толгой үг, дэд толгой, хэлц үгээс бүрдэн таны гар дээр очиж байна.
2012년 몽수다르 출판사의 「외국어–사전」 편집부에서는 한국어–몽골어, 몽골어–한국어 포켓 사전을 발간하였습니다. 이후 사용자들의 필요와 요구에 맞추어 첫 판을 보완·수정하여 두 번째 판을 출간하게 되었습니다. 이번 판에는 일상생활에서 자주 쓰이는 어휘뿐만 아니라 다양한 분야의 전문 용어, 전통적이고 민족적인 특성을 담은 단어, 목축·유목 생활과 관련된 어휘와 표현, 고어 및 역사적 어휘, 구어체 표현까지 폭넓게 수록되었습니다. 총 54,075개의 표제어, 하위 표제어, 숙어가 수록되어 독자 여러분께 전달됩니다.