Гольф сонирхогчдын гарын авлага

Гольф сонирхогчдын гарын авлага
Гольф тоглож сурах гэдэг ойлголт нь талбай дээр болон талбайн гадна өөрийн биеийг зөв шударгаар, дүрмийн дагуу авч явах болон үндсэн суурь техникийг эзэмшиж, сайн тоглож сурахын нэгдэл гэж ойлгох хэрэгтэй. Иймээс анхлан хичээллэгчид маань дээрх хоёр зүйлийг тэгш сайхан суралцсанаар энэ спортоос авах сэтгэл ханамж өндөр байх юм. Гольф нь өөрийгөө хүндлэх, өрсөлдөгчөө хүндлэх хамтран тоглогчиддоо саад болохгүйгээр шударгаар өрсөлдөх гэсэн үндсэн зарчмыг мөрдлөг болгодог учраас олон арван жилийн хөгжлийнхөө явцад өөрийн гэсэн маш сайхан дүр төрхийг бүрдүүлэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ба тоглогчдоос өндөр ёс суртахуунтай байхыг шаардаж тэр хирээр тоглогчдын нэр хүнд өндөр байдаг. Шинэ залуу эхлэн суралцагчдын хувьд энэ нь үндсэн техник сурахаас өмнө тавигдана. Тус гарын авлага нь Гольфийн спортын тухай, Гольфын дүрэм, Гольфын үндсэн техник гэсэн 3 бүлгээс бүрдэнэ.