Ажилдаа зохицож өөрийгөө хөгжүүлэхүй
Ажилдаа зохицож өөрийгөө хөгжүүлэхүй
Та ажлын байранд очих бэлтгэлээ зөв хийж үр дүнд нь ажилд орлоо. Танаас хүмүүстэй харилцах гэдэг өмнө нь тэр бүр ач холбогдол өгч анзаарч байгаагүй том чадварыг нэхэх болно. Та энэ л чадвараар бусадтай ойлголцож ажил дээрээ өсөх боломжийг бүрдүүлдэг. Харин таны амжилтад нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс бас бий. Үүнээс ангид байж чадвал илүү амжилттай ажиллах болно. Амжилттай ажиллахад аюулгүй ажиллагаа хэмээх танил бус ойлголтыг ой тойндоо шингэтэл зөв дадал хэвшил болгож байж үр дүнгийн талаар ярилцах боломжтой. Та одоо хүүхэд биш. Насанд хүрсэн хүн бүр ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ татвар төлөх, эрүүл амьдрахаас эхлээд олон хариуцлага үүрч байдаг. Энэ талаар ч мөн номноосоо уншаарай.
