Ирээдүйгээ төлөвлөж өөрийгөө бэлдэхүй: Ажлын байр таныг хүлээж байна I
Та мэргэжил эзэмшин өөрийгөө аваад явах чадалтай боллоо. Мэргэжилтэй болоод ажлын байранд шилжих гэж байгаа энэ цаг үед ажил хөдөлмөрийн талаарх өөрийнхөө ойлголтыг цэгцлэх хэрэгтэй. Юуны төлөө ажиллах, байгууллагаа сонгох гээд бодох зүйл бишгүй их. Үүний зэрэгцээ таны хүсэл мөрөөдөл, сонирхол, ур чадвар, хувь хүний хандлага, сэдэл тэмүүлэл гээд шийдвэр гаргахад тань нөлөөлөх хүчин зүйл цөөнгүй. Эзэмшсэн мэргэжлээ өөрийнхөө дотор байгаатай хослуулан ямар байгууллагад ажиллахаа сонгох нь энэ цаг мөчид хийх хамгийн чухал ажлуудын тань нэг юм. Тэгж чадаж гэмээж нь “ажил хайх” гэдэг үйлдлийн үр дүнг та үзэх болно. Хаана ажиллах гэж байгаагаа нэг сайн бодоорой. Энэ бол ирээдүйд ажиллах байгууллагаа судла гэсэн үг. Ажилд өөрийгөө санал болгоно гэдэг нь өөрийгөө илэрхийлж ярилцаж чаддаг байхын нэр бөгөөд энэ бүхнийг номноосоо уншиж өөрийгөө бэлдээрэй.
