XX зууны монгол өгүүллэгийн туурвил зүй
XX зууны монгол өгүүллэгийн туурвил зүй
Энэ бүтээлд XX зууны монгол өгүүллэгийн ур чадварын өсөлт, хөгжлийг үечлэн авч тодорхой зохиол бүтээл дээр тайлбарласан байна. Туурвил зүйн судалгаа учир бүх зохиолыг дурдалгүй уран сайхны чадварт үнэлгээ өгч тодорхой зохиолчдын бүтээлийг задлан үзэж, бүлгийн ард нэмэлт болгон оруулжээ. Бүлэг бүрт өгүүллэгийн тоймыг авч үзэхдээ ерөнхий утга зохиолын түвшин, нийгмийн байдалд тайлбар хийж, зохиолчдын ур чадварын өсөлтөнд үнэлгээ өгсөн. XX зууны монгол өгүүллэгийн хөгжил нь ардын аман зохиол, бичгийн уран зохиолоос уламжлалтай бөгөөд энэхүү уялдаа холбоо нь өнөөг хүртэл хадгалагдан уламжлагдан шинэчлэгдэж, монгол өгүүллэг хэмээх онцгой дүр төрх бүхий төрөл зүйл болохыг батлан харуулахыг зорьжээ.
