Америкт аяласан хөгжилтэй адал явдал
8 настай хүү Ч.Чингүний үйл явдлыг нь өөрөө зохиож, зургийг нь өөрөө зурсан, комик номын эхний дугаар хүүхдүүд та бүхний гар дээр очиж байна. Тэрээр 3 настайгаасаа эхлэн зураг зурж үзсэн кино, уншсан ном, өдөрт болсон үйл явдлынхаа тухай ээж, аавдаа зурж үзүүлдэг байжээ. Зохиолд дөрвөн найзын тухай сонирхолтой түүхийг өгүүлэх болно.
