Монгол ардын явган үлгэрийн хэв шинжийн судалгааны удиртгал
Монгол ардын явган үлгэрийн хэв шинжийн судалгааны удиртгал
БНХАУ-ын Ганьсү мужийн Баруун Хойдын Үндэстний Их сургуулийн профессор багш Цэцэнмөнх, Сарантуяа нарын ' Монгол ардын явган үлгэрийн хэв шинжийн судалгааны удиртгал' хэмээх бүтээлийг Улаанбаатарын Их сургуулийн монгол судлалын төвөөс эрхлэн гаргаж буй судалгааны бүтээлийн цувралын энэ дугаараар уншигч олноо хүргэж байна. Номын ач холбогдлыг XX зууны гучаад оны үеэс дэлхийн эрдэмтэд судлан бүртгэж эхэлсэн явган үлгэрийн бүртгэл, задлал, ангиллын аргад дулдуйдан хятадын эрдэмтдийн бүтээлийн жишээн дээр Монгол, Халимаг, Буриад болон Хөхнуур, Алаша, Шилийн гол, Ордос, Төвд, Шинжаан ойрадын монгол явган үлгэрийн бүртгэл, ангиллыг анх удаа бүрэн цэгцтэйгээр хийх аргачлалыг тодорхойлж уг ажлаа эхлүүлсэнд байна гэж үзэж байна. Зохиогчдоос юуны өмнө явган үлгэр гэж юу болох, аман зохиолын бусад төрөл зүйлээс ямар онцлогтой болохыг тодорхойлоод, түүний судалгааны тоймыг гаргаж, явган үлгэрийн судалгаанд мотифын болон хэв шинжийн судалгаа чухал болохыг онцлон, Ойрдын 'Цэцэн эмэгтэйн үлгэр'-ээр жишээлэн задаргаа хийж судалгааны бүтээлээ танилцуулсан байна.
