Монгол гутал эсгэх, оёх арга

Монгол гутал эсгэх, оёх арга
_'Зөвхөн Монголынх_ ' л гэж хэлж болохоор ээтэн хоншоортой монгол гутал зуун зууныг элээн өөрийн ур хийцийг гайхуулан оршсоор ирсэн түүхтэй. Орчин цагийн дэгжин хээнцэр шаахай гутлаар хүмүүс гоёх болсон ч өвөрмөц дизайн, хийх, урлах нарийн арга технологитой, угалз хээ бүхий урлагийн бүтээл болсон монгол гутлаараа гангарах, энгийн үед өмсөж эдлэх, хэрэглэх нь улам бүр нэмэгджээ. Энэ номонд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, лам нарын артелийн гуталчин анхны 'Ударник' ' _тэр үедээ тэргүүний ажилчиддаа олгодог байсан хэргим зэрэг_ ' шагналт Хасын Шарав гуайн амьд сэрүүн байх үедээ хэлж өгч бичүүлсэн Монгол гутал оёх аргын тухай бичсэн байна.