Амьдрахуйн шинжлэх ухаан

Амьдрахуйн шинжлэх ухаан
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Алфред Адлерийг өөд болохоос арван жилийн өмнө Бодгаль Сэтгэл Судлалын үндсэн зарчим ойлголтуудыг багтаасан “Амьдралын тухай шинжлэх ухаан” ном 1927 онд анх удаагаа англи хэл дээр хэвлэгдэж байжээ. Энэхүү ном нь онолын үзэл санааг маш олон жишээ баримтуудаар тайлбарлаж өгсөн учир Адлерийн арга зүйг дэмждэг судлаачдад гарцаагүй сонирхолтой байх болно. Уг ном нь тэр чигтээ нийгэмших хэрэгцээний тухай, мөн түүнийг эзэмшиж буй явдлын тухай бөгөөд бидний хичээл зүтгэл ямар ч байсан хаашаа ч хамаагүй сайн сайхан байдал руу тэмүүлж чадахыг энэ бүтээлээс олж харах юм. Уншигч та энэхүү номноос Адлерийн гаргаж ирсэн онолд нийтлэгийн мэдрэмж (нийгмийн сонирхол) хэр зэрэг чухал үүрэгтэй вэ? гэдгийг ойлгох болно. Тэрээр сэтгэл судлалынхаа лекцээ уншиж дуусгах бүрт ирэх асуултуудад бүх зүйл нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой гэдэг байв. Мөн “ямар нэгэн зүйл буруу байвал нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой” хэмээн хариулдаг байжээ. Адлер бол уран илтгэгч, гайхалтай сайхан ярьдагаараа алдартай байсан. Харамсалтай нь зөв системтэй бичдэг зохиолч байгаагүй. Хэдий тийм ч түүний лекцийн өөрийх нь болон бусад хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүдийн цуглуулгыг эмхэтгэж өөр бусдын гараар бичсэн түүний нэртэй ном болгон хэвлүүлсэн нь үнэн билээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99962-4-642-5
- Худалдаанд гарсан огноо : 2015-01-01
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 180 нүүр
- Эрхлэн гаргасан :
Psychology Publishing
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 150 гр
- Хэмжээс : 193 x 130 x 12 мм
ISBN-13 | 978-99962-4-642-5 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2015-01-01 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 180 нүүр |
Эрхлэн гаргасан | Psychology Publishing |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 150 гр |
Хэмжээс | 193 x 130 x 12 мм |
Зохиолчийн талаар
Алфред Адлер (1870-1937) бол Венын сэтгэл судлаач Зигмунд Фройд, Цюрихын сэтгэл судлаач Карл Юнгтэй нэгэн үед мөр зэрэгцэн бүтээж асан бодгаль сэтгэл судлалын эцэг, орчин үеийн сэтгэл судлал, сэтгэл заслын нөлөө бүхий сэтгэгчдийн нэг билээ. Алфред Адлерын ажлуудын ололт нь холистик үзэл баримтлалыг чухалчлан өвчтөнийг 'бүхэл хүн' гэсэн өнцгөөс судалж, эмчлэх ёстой хэмээн сэтгэцийн эмгэгийг урьдчилан сэргийлэхтэй адилтган төвийг сахидаг үзэлтэй байв. Мөн хүүхдийн өсөлт хөгжилтөд гэр бүлийн ардчилсан хэв загвар чухал гэж үздэг байлаа. Түүний дэвшүүлсэн санаануудаас хүн өөрийнхөө үнэлэмжид чамлалтай хандаж, түүнийгээ сөрөг замаар даван туулах тухай 'дутуугийн комплекс' (inferiority complex)-ийн онол хамгийн алдартай нь билээ. Үүнтэй уг үндэс нэгтэй онолууд ч бий. Зан чанар, бие хүний хэв загварыг бий болгох төрөлтийн эрэмбийн ач холбогдол, хүүхдийн хөгжилд тохиолдох хэт эрхлүүлэх болоод хайхрамжгүй хандахын үр дагавар, хүний сэтгэл санаа эрүүл эсэхийг илрүүлэх нийгмийн мэдрэмжтэй болохын тулд бусадтай хөдөлмөрлөх, хувь хүний хөгжил нь тэдний бага насны амьдралд тохиолдсон дурсамжтай холбоотой бөгөөд тухайн хүнийг насан туршид нь удирдан чиглүүлэх 'амьдралын хэв маяг' болдог зэрэг ойлголтууд бий. Түүнээс гадна амьдралын тухай ойлголтод чухал үүрэгтэй эр эм хүйсийн харилцан хүчний динамикийн хөндөж (жендэртэй холбоотой), феминимзийн ойлголтыг чухалчилсан анхдагчдын нэг. А.Адлер дэлхийн нэгдүгээр дайнд эмчээр ажилласныхаа дараа европ даяар тархаад байсан 'хэцүү хүүхдүүдийн систем'-ийн тухай олж мэджээ. Адлер багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд, эмч, сэтгэцийн эмч нарт өөрийн судалгааны аргыг танилцуулж, 1935 онд Америкт очиж лекц уншиж байв. Тэрээр 1937 онд өөд болжээ. Алфред Адлер амьдралынхаа турш хүүхдийн, гэрлэлтийн, боловсролын сэтгэл судлал болоод бодгаль сэтгэл судлалын зарчим, ойлголтын тухай 300 гаруй ном, товхимол бичжээ. Түүний бичсэн 'Хүний мөн чанарын ойлголт', 'Амьдралын ойлголт', 'Таны амьдралын хэв маягийн тусгал', 'Нийгмийн сонирхол', 'Бодгаль сэтгэл судлалын онол ба практик' ном дэлхийн дахинаа ихэд алдаршсан билээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй