Харь гарагийн бөхтэй халз барилдсан түүх
Харь гарагийн бөхтэй халз барилдсан түүх
Уг номонд Эмээ өвөө хоёр, Аавдаа би машин захилаа, Том хүн болох гээд..., Сарлаг, Муур багш, Тагтаа шувуу, Тэмээ, Харь гарагийн бөхтэй халз барилдсан түүх зэрэг хүүхдэд зориулсан шүлгүүд орсон байна. **_Харь гарагийн бөхтэй халз барилдсан түүх_** _Далайн шуурга эргээ балбах шиг Дараа нь газар чичирхийлэн хөдлөх шиг Манай гараг тээр нэг өдөр Маш хүчтэй чимээнд өртөв_ _Ойд зугаалж явсан жаалхүү Онцгой сонин зүйлтэй учрав Соно шиг жирвэгнэсэн сэнстэй Сонин хэлбэртэй нисдэг хөлөг Ширэнгэн ойг газарт налтал Ширүүн салхи үүсгэн байв_ _Хурц гэрэл гэнэт гялсхийж Хурдан түргэн хаалга тасхийж Тэргүүн дээрээ дохионы эвэртэй Тэнгэрийн элч гарч ирэв_ _Булчин шөрмөсөө зангируулан Бугалга шуугаа атган Хүч тэнхээдээ аархан Хүрээд ирэх нь ээ хариугүй..._
