Монголын геологийн есөн эрхэм-2
'Монголын геологийн есөн эрхэм' номын хоёр дахь ботийг эрхэм уншигчТанд өргөн барьж байна. Эл ботид 'Монголын геологийн байгууллагын эрхэм дарга', 'Монголын геологийн мэргэжлээрээ овоглосон эрхэм есөн геологич', 'Монголын геологийн эрхэм есөн шадар геологич' гэсэн 3 багцад 27 хүний хөрөг найрууллыг багтаав. Бид Монголын геологийн албаны 75 жилийн ойн өмнөхөн эхний ботийг хэвлэгдсэний дараа уг ботид хөрөг найруулал нь орсон Эрхмүүд. тэдний гэр бүл үр хүүхэд болон геологичдын төрийн бус байгууллагын төлөөллийг эрдэс баялгийн музейд урьж гардуулсан билээ.